Ta uram zorigoor duuren bai

Би аз жаргалтай хүн, энэ өдөр урам зоригоор дүүрэн байх болно” 

Энэ хорвоо дээр бүсгүй хүн болж төрнө гэдэг том хувь заяа ч бас багагүй үүрэг хариуцлага хүлээдэг нь жам юм. Бүсгүй хүн болгон фото модель, мисс болно гэж байхгүй. Харин хайртай хүндээ сайхан харагдана гэдэг бол бүсгүйчүүд бидний хувьд нэг төрлийн үүрэг гэмээр. Хүний дотоод сэтгэлийг бүрэн таньж мэдэхэд багагүй хугацаа шаардагддаг тул гадаад төрх нь өөрийн мэдэлгүй хүний дотоод чанарыг илтгэх тэмдэг болдог.
Бид заримдаа бусдыг өөртөө татахын төлөө, анхаарал татсан залуудаа таалагдахын тулд дотоод мөн чанараа уудлахын оронд харин ч эсрэгээр хувцасны шүүгээ, нүүрний будаг хоёртоо түлхүү анхаардаг нь нууц биш. Тэгвэл яаж сайхан харагдах вэ?
Аливаа зүйлийг худалдаж авахдаа бусдыг даган дуурайх бус зөвхөн биеийнхээ онцлогт тохируулж сонгох хэрэгтэй. Жишээ нь, шинэ хувцас авахдаа хамгийн дэгжин найз бүсгүй чинь сүүлд юу өмссөн байсан гэдгээр нь биш, харин өөрт чинь юу илүү зохиж байна вэ? гэдэг талаас нь сонголтоо хийгээрэй. Мөн найз залуудаа өөрийн биеийн сул талыг бүү ярь. Ингэснээрээ хэлэхээс чинь өмнө анзаарах ч үгүй байсан түүний анхаарлыг өөрийн биеийн дефект рүүгээ татна гэсэн үг.
Иймээс биеийнхээ хамгийн сайхан хэсгийг тодотгосон хувцас өмч байгаарай. Хүмүүс юу гэх бол гэж бодох хэрэггүй, харин ч хайрт минь гоо сайхнаар минь бахархах болно гэж өөрийгөө үнэлэх хэрэгтэй. Мөн өөрийнхөөрөө байж, зөвхөн чиний гэсэн стиль гарга. Гэгээлэг эсвэл гунигтай нууцлагдмал ямар ч байж болно.
Орчиндоо тохируулан хувцаслаарай. Чухам хаашаа, ямар арга хэмжээнд очих гэж буйгаа бодож хувцаслах нь зүйтэй. Үлгэр жишээ охин, эсвэл дур булаам бүсгүй шиг харагдахыг хүсч л байгаа биз дээ. Тэгвэл хувцасныхаа шүүгээнд амьдралын янз бүрийн нөхцөл байдалд тохирох хэд хэдэн хувцас байнга байлга. Тэдгээрийн заримыг нь чи жилд нэг удаа өмсөх байсан ч хамаагүй. Харин одоо үргэлж гоо сайхан харагдаж, хайртынхаа зүрхийг өдөр бүр догдлуулж чадахаар байлгах товчхон хэдэн зөвлөгөө өгье.
Бүсгүй хүн гоо сайхандаа хэр эрт анхаарал, тавьж эхэлнэ тэр хэмжээгээрээ залуу сайхан үзэсгэлэнтэй байж чаддаг. Тиймээс яг одооноос эхлээрэй охин минь.
Өдөр бүр хором мөч болгонд гадаад үзэмж болоод үйл хөдлөлдөө хяналт тавьж сур. Ингэснээр бид өөртөө итгэлтэй, бие даасан харагддаг. Мөн өдөр бүр хайртдаа итгэл найдвар бэлэглэж, баяр баясгалан авчирагч байхын тулд үзэсгэлэнтэй хөгжилтэй харагдаж чаддаг байх ёстой.
Сэтгэл санааны хувьд дээд зэргийн амгалан байх нь хэзээд залуу сайхан байхын нэгэн нууц. Тиймээс хайрттайгаа дэмий зүйлээс болж маргалдаж өөрийн гоо сайханд заналхийлж, хайртай хүнээ ч уурлуулан гомдоох хэрэггүй. Мөн сэтгэлийн амгалан бус байдал нь хүнийг өөртөө итгэлгүй сул дорой байлгадгаас амьдралын элдэв бэрхшээлд хялбархан сөхрөхөд хүргэдэг.
Амьдралд сайхан зүйл олон байдаг ч давж гарахад хэцүү мэт санагдах бэрхшээл ч цөөнгүй тохиолддог. Үүнийг даван гарах сэтгэлийн хаттай байхад бидэнд итгэл найдвар, урам зориг маань тусалдаг Өглөө бүр толинд өөрийгөө хараад “Би аз жаргалтай хүн, энэ өдөр урам зоригоор дүүрэн байх болно” гэж өөртөө хэлээрэй. Учир нь чи аз жаргалтай байвал хайртай хүн чинь ч бас тэр сайхан баяр баясгалангаар чинь цэнэглэгдэх болно.

Ta humuusiig uurtuu tataj chaddag uu?????
Хүнийг мэдэрч ойлгож чаддаг хүн бусдын сэтгэлийг өөртөө соронзон мэт татаж байдаг. Гэхдээ хүмүүст нөлөөлж сэтгэлийг нь татах чадвар хүн болгонд байдаггүй. Харин доорхи сонжоонд хариулж үзвэл та өөрийгөө бусдын сэтгэлийг татэх чадвөртай эсэхээ мэдэж болох л юм. “Тийм" гэсэн хариултан 1 оноо”Үгүй” гэсэн хариултанд 0 оноо өгөөрэй.
Нэг. Сэтгэл тавгүй үедээ та бусдын яриаг анхааралтай сонсч чаддаг уу?
Хоёр. Та хүүхэд байх үеэсээ өөрийгөө тольддог уу?
Гурав. Уурлаж уцааралсан үедээ та хараалын үг урсгадаг уу?
Дөрөв. Өөртөө таалагдахгүй хүнтэй тухтайхан ярилцсаны дараа хуучны бодлоо өөрчилж чаддаг уу?
Тав. Таны тухай таагүй яриаг та инээмсэглэн сонсож чаддаг уу?
Зургаа. Хүүхэд байхдаа та томчуудын хайрыг татаж чаддаг байсан уу?
Долоо. Утсаар ярьж байхдаа ч бусдын анхаарал найрсаг сэтгэлийг өөртөө татаж чадна гэдэгтээ итгэдэг үү?
Найм. Хүмүүс танд эелдэг найрсаг ханддаг уу?
Ес. Хүлээн зөвшөөрөөгүй зүйлээ ярилцаж байхдаа хүлээцтэй байж чаддаг уу?
Арав. Та ямагт инээмсэглэж явдаг уу?
Та 9-10 оноо авсан бол: Хүний сэтгэлийг татаж чаддаг. Гэвч та хэт нялуун, нойтон хамуу шиг хүн байж магадгүй.Таны алдаа нь би бүх хүнд таалагдаж байх ёстой гэсэн бодол.
Та 7-8 оноо авсан бол: Хүмүүстэй аятайхан харьцаж тэдний сэтгэлийг татаж чаддаг юм байна. Бусдад таалагдах гэж хүчээр албадан зүсээ хувиргах чанар танд алга.
Та 5-6 оноо авсан бол: Бусдыг өөртөө сайнаар татах хүн гэж таныг хэлэхгүй л юм байна. Таны алдаа шийдэмгий бус зантай чинь холбоотой.
Та 4-өөс доош оноо авсан бол: Өөрийг эрс өөрчлөх талаар юм бодох цаг нэгэнь болжээ. Толинд харахдаа ч та өөртөө сайхан үзэгддэггүй бололтой. Та бусдын сэтгэлийг татах чадвараар та тун мөхөс дорой хүн. Тэр ч бүү хэл та өөрийгөө огт боддоггүй. Танд л гэж хэлэхэд хүмүүсийн сэтгэлийг татаж, тэдэнд итгэж найрсаг хандаж явбал амьдралыг баяр баясгаланг та эдлэх болно.
Bi yah estoi ve?

nadad zuvluh hun bainauu? Minii huvid amidral ymar ch utgagui yum shig sanagdaad baina.Ajil ger,Ajil ger Ug ni nadad sain aav eej, ajil turul, mergejil bolovsrol bugd baigaa l daa.bi deed bolovsroltoi, 1 huviin kompanid bolomjiin alban tushaald ajilladag.  Gehdee asuudal zunduu yumaa. Aav eej 2 namaig urgelj uursdiinhuuruu bailgah geed baihiin.ajlaasaa oroitoj irlee. tiim huntei uulzaj bolohgui enentei ni bolno geh meteer.yahav nadad ene ni ehendee amar yum shig sanagdaj baisan ch bi odoo uneheer zalhaj baina.Bi odoo 25 nastai.ajliinhantaigaa showdaj bolohgui,heterhii ih oroitoj bolohgui,oroi ajlaa tarchihaad naizuudtaigaa 1 gazar suuj huuch huurch ch bolohgui........Aav eejid hamgiin heregtei zuil ni bi ajlaa taraad l ert harij baih.manai naiz zaluu gadagshaa yvaad jil bolj baina. Odoo bi gantsaaraa l.Yagaad taalagddag hun baidag ch medeej ter hund tsag gargah heregtei bolno.gehdee tegeh bolomj uneheer garahgui.Oroi terentei baij  eej aavd ugluusenees gertee ert  hariy daa l gej boddog bolchij. zarimdaa bi yg 50 hursen avgai shig amidarch baigaa yum shig sanagdahaar uilmaar sanagdah yum.nadad zaaval hariu bicheerei.Bi tusdaa gantsaaraa amidray gej zunduu guisan ch tegvel chi uvdchihunu, ulschihunu, geed l zalhaj baina uneheer shu..........................................................................................................................

Zugeer l unshaad uz

Tsav tsagaahan, tsev tsenherhen havriig bi zaluu nastai zuirlenem. Hamag buhnii ehlel bolohoor ter.Denduu emzeghen,denduu boginohon zaluu nas. Durelzsen gal shig tiim l bardamhan,tiim l badrangui zaluu nas,Minii,chinii,tanii,bidnii,Unu munhiin yum shig atlaa daanch amarhan,dahiad zayahgui. Udleed unguruh ene l nasandaa uz, har, sur, bolovsor,Nargi tsenge. Yag l odoo zaluu nasaa amtlaad uz.Amjij hii,amjij sur, amjij butee,amjij durla zaluusaa.Yag odoo buhniig ooriinhooroo hii. Yagaad gevel zaluu nas dahin oldohgui .Huseed, guigaad,uilaad,duulad ergej irehgui zaluu nasandaa ergelzej teenegelzelgui zorisonoo butee

 

 

 

 

 

 

(Нийт: 4)